Онцгой байдлын ерөнхий газрын бүтцэд 2004 оноос орж, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн “Салбар нэгжийг шинэчлэн батлах тухай” 66 дугаар тогтоолоор Дархан-Уул аймгийн  Онцгой байдлын газрын Дархан сум дахь Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн анги болон шинэчлэгдэн зохион байгуулагдаж Улсын нөөцийн бараа, материалыг тогтоосон нэр төрөл, тоо хэмжээнд нь зохих технологийн горимын дагуу хадгалах, хамгаалах, бүрдүүлэх, зарцуулах, сэлгэх, шинэчлэх, тээвэрлэж хүргэх  үйл ажиллагааг эрхлэх чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.