ДАРХАН-УУЛ АЙМАГТ ӨНӨӨДӨР /2021.04.28/ НЭМЖ 26 ТОХИОЛДОЛ БАТЛАГДЛАА

Сүүлийн 24 цагт 323 PCR-ийн шинжилгээ хийхэд 26 тохиолдол нэмж батлагдсанаар нийт 535 тохиолдол бүртгэгдлээ. 26 тохиолдлыг задалбал:

24 нь ойрын хавьтлаас

1 нь Улаанбаатар хотод Буяны ажилд оролцоод ирсэн иргэнээс

1 нь Эрүүл мэндийн ажилтнаас тус тус илэрсэн байна. Тархвар судлаачид батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлыг олж илрүүлэхээр ажиллаж байна.

Эмчлэн тусгаарлах байрнаас өнөөдөр 60 иргэн гэрийн тусгаарлалтад шилжиж 160 иргэн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 8 нь хүндэвтэр 2 нь хүнд өвчтэй иргэн байгаа бол 60 нь 0-17 насны хүүхэд байгаа талаар Нэгдсэн эмнэлгээс мэдээллээ.

Ажиглан тусгаарлах байранд 231 иргэн байгаагийн 92 нь хүүхэд байна. Тиймээс эцэг эхчүүд хүүхэд багачууддаа тавих анхаарлаа сайжруулах зайлшгүй шаардлага байгаа талаар Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН 50 ДУГААР ХУРЛААС ӨГӨГДСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН ХҮРЭЭНД ДАРААХ АЖЛУУДЫГ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН БАЙНА

– Дархан сумын Онцгой комиссоос алслагдсан багт амьдарч байгаа малчин өрхүүдэд хүнс, эм, малын тэжээл хүргэх явуулын худалдааг өчигдрөөс эхлүүлсэн бөгөөд нийт 3 цэгт 41 өрхөд үйлчилжээ. Энэхүү ажил энэ 7 хоногийг дуустал үргэлжилнэ.

– Түргэн тусламжийн 103-ийн дуудлагад Дархан сум болон JCI Дархан салбарын залуучууд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд дэмжлэг үзүүлэн нийт 16 автомашинтай 124 дуудлагад үйлчилсэн байна.

– Ширээ нуруу, Гурван шард байрлалтай 4 хүнсний дэлгүүртэй холбогдон бараа татан авалтыг саадгүй нэвтрүүлэх ажлын хүрээнд өчигдөр 1 сая төгрөгийн захиалгыг авч өнөөдөр тус дэлгүүрүүдэд хүргэх ажлыг зохион байгуулна.

– Ирэх сарын нэгнээс эхлэн Оёдлын цех, мужааны цехийг халдвар хамгааллын дэглэмийн дагуу ажиллуулахаар болж 3 цехээс хүсэлт авчээ. Өчигдөр дээрх цехүүдийн үйл ажиллагааг эхлүүлэхэд шаардлагатай ариутгал, халдваргүйтгэл, бүтээгдэхүүний татан авалт, иргэдээс ирсэн захиалгыг газар дээр нь үзэж Мэргэжлийн хяналтын газраас заавар зөвлөмжийг өгч ажилласан байна.

– Зайлшгүй замын хөдөлгөөнд оролцох шаардлагатай авто машинд 2 талд нь наах тусгай зөвшөөрлийг олгох ажил хийгдэж байна.

– Монгол улсын Засгийн газраас иргэн бүрт олгож байгаа 300.000 төгрөгөө аваагүй иргэдийн судалгааг авч эхэлсэн байна. Иргэн та 9909-4033 дугаарт холбогдон ямар шалтгаанаар дээрх мөнгөө аваагүй талаар мэдээлэл өгч мөнгөө авах боломжтой.

– Төлбөртэй түргэвчилсэн шинжилгээнд өчигдрийн байдлаар 103 шинжилгээ хийсэн бөгөөд хариу бүгд СӨРӨГ гарчээ. Өнөөдөр энэхүү шинжилгээ дахин Дархан Өргөө политехникийн коллежийн байранд үргэлжлэнэ.

– Төрийн байгууллагын ажилтан, албан хаагчдын хийж байгаа нийтийн эргүүлийн ажлыг эрчимжүүлж иргэдэд хариуцлага тооцохоор боллоо.

ИРГЭН ТА ХАРИУЦЛАГАТАЙ БАЙЖ ХАЙРТАЙ БҮХНЭЭ ХАМГААЛАН ГЭРТЭЭ БАЙНА УУ…

scroll to top