- Ажилтан бүр эд зүйлсийг бохирдсон тухай бүр чийгтэй алчуур эсвэл нойтон сальфеткаар арчих
- Хаалганы бариул, унтраалга, удирдлага, компьютер, цонхны тавцан, ширээ сандал зэргийг саван, угаалгын нунтаг хэрэглэн цэвэрлэх
- Дээрх эд зүйлийг ахуйн хэрэглээний цэвэрлэгээний бодис эсвэл 1 литр усанд 15 мл белизна хийж арчиж халдваргүйжүүлэх
- Хана, шал, хатуу гадаргууг угаалгын нунтагтай бүлээн усаар угааж, ахуйн хэрэглээний уусмалаар угаах
- Ариун цэврийн өрөөний тосгуур, суултуур, хана, шалыг 0.2%-ийн белизнагийн уусмалаар өдөр бүр угаах; (1 литр усанд 15 мл белизна хийнэ)
- Улиралд 1 удаа халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар хийлгэх;
- Өрөө тасалгааны цонхыг 2 цаг тутам 10-20 минут нээж, агаар сэлгэх.