АВРАХ АЖИЛЛАГААНЫ АВТОМАШИНЫГ БҮРЭН ТОНОГЛОЖ ДУУСЛАА

Дархан сумын Засаг даргын Тамгын газраас орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Оросын Холбооны улсад үйлдвэрлэгдсэн туулах чадвар сайтай УАЗ ФУРГОН 3741 маркын автомашиныг Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэгт 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээлгэн өгч байсан билээ.

            Өнөөдөр /2021.05.04/ Онцгой байдлын газрын хамт олон дотоод нөөц бололцоондоо тулгуурлан иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалахад зориулагдсан бэхэлгээ, доторлогоо, ачаа зэрэг 4,710,000 төгрөгийн өртөг бүхий тусгай тоноглолыг бүрэн хийж албан үүргээ биелүүлэхэд бэлэн боллоо.

       АРД ИРГЭДИЙНХЭЭ АЮУЛГҮЙ АМГАЛАН БАЙДЛЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ  

scroll to top