Гал түймэр гарах эрсдэлтэй 10 зөрчил илрүүллээ

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын дарга хурандаа С.Пүрэвсамдангийн баталсан  “Цахилгаан тоног төхөөрөмж” нэгдсэн арга хэмжээний хүрээнд тус газрын  Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн ахлах дэслэгч Д.Энхтүвшин захирагчтай салааны алба хаагчид өнөөдөр /2021.05.06/ Дархан сумын 7,15 дугаар багийн гэр хорооллын айл өрхүүдэд  цахилгаан хэрэгслийн галын аюулгүй байдлыг хангах болон Эрүүл мэндийн яамнаас өгч байгаа өрх гэрийн цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг хэрхэн сахих талаар тус тус ухуулга сурталчилгааны ажлыг зохион байгууллаа. Дээрх ажлын үр дүнд гал түймэр гарах эрсдэл бүхий 10 зөрчил илрүүлж хэрхэн засах талаар заавар, зөвлөмж өгсөн юм.

scroll to top