Ар талын 115 дугаар ангийн авто засварын төвийн барилга иж бүрэн засварлагдаж дууслаа. Тус ангийн 1000м2 талбайтай авто засварын төвийг 2021 оны 6 дугаар сарны 28-ний өдрөөс эхлэн 350м2 талбайтай 17 ажлын өрөө тасалгаа, 342м2 талбайтай авто засварын заал, 1000м2 талбайтай дээврийн засвар, 1119м2 талбайтай гадна пасад, цахилгаан монтаж засваруудыг үе шаттай тасралтгүй зохион байгуулж, хүнд машин механизм засварлах зориулалт бүхий 12 нэр төрлийн багаж тоног төхөөрөмжийг суурилуулан бүрэн ашиглалтад орууллаа.