АР ТАЛЫН 115 ДУГААР АНГИЙ ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО

264105956_3048873571992739_2175515483123422350_n-1.jpg

Ар талын 115 дугаар ангийн 2021 оны тайлангийн хурал 12 дугаар сарын 20-ний өдөр боллоо.  Ангийн захирагч хурандаа Л.Баярсайхан “Ар талын 115 дугаар ангийн 2021 оны үйл ажиллагаа, хүрсэн үр дүн” сэдвээр тавьсан илтгэлдээ 2021 онд хоёр зорилт дэвшүүлэн ажиллаж зорилтын хүрээнд тус ангийн барилга байгууламжийн засвар үйлчилгээ, бүтээн байгуулалтын талаар, төв орон нутагт үүрэг гүйцэтгэлийн талаар, төрийн дээд одон медаль, батлан хамгаалахын яам, онцгой байдлын ерөнхий газар болон бусад байгууллагын шагналаар сайшаал, мөнгөн урамшуулал, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлсэн байдлын талаар ,  тодотгон танилцуулж алба хаагч нартаа ажлын амжилт хүсэн ерөөж. Оны тэргүүний хамт олон, шилдэг алба хаагчдыг шагнаж урамшуулав.

Нэг. “Шилдэг алба”-аар:

1.1. Ахмад Т.Мөнх-Эрдэнэ даргатай Санхүү, үйлчилгээний алба;

Хоёр. “Хөдөлмөрийн аварга”-аар:

2.1. Техникийн албаны Засварын салбарын автомашины засварчин, ахлах ахлагч Батбаярын Амарбаяр;

Гурав. “Шилдэг мэргэжилтэн”-ээр:

3.1. Хангалтын албаны хувцас хэрэглэл хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Энхээгийн Хандармаа;

Дөрөв. “Шилдэг ахлагч”-аар:

4 .1. Техникийн албаны Засварын салбарын автомашины засварчин, ахлагч Цэрмаагийн Алтан-Очир;

Тав. “Шилдэг жолооч”-оор:

5.1. Техникийн албаны Тээврийн салбарын тусгай зориулалтын автомашины жолооч, ахлах ахлагч Базаррагчаагийн Баатарсүрэн;

Зургаа. “Шилдэг үйлчилгээний ажилтан”-аар:

     6.1. Санхүү, үйлчилгээний албаны манаач Батаагийн Эрдэнэпүрэв;

6.2. Санхүү, үйлчилгээний албаны үйлчлэгч Гунгаадэндэвийн Оюунцэцэг;

            6.3. Санхүү, үйлчилгээний албаны үйлчлэгч Жигжавын Зоригт;

6.4. Санхүү, үйлчилгээний албаны үйлчлэгч Дагвын Нарангэрэл

            2. Эрхэлсэн ажил, албандаа идэвх санаачилга, үр бүтээл гарган ажилласан дараах нэр бүхий алба хаагч, ажилтныг “Захирагчийн нэрэмжит шагнал”-аар шагнав.

Дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Мөнхчулууны Баярмаа, Техникийн албаны Засварын салбарын засварын механик, ахлах дэслэгч Акимын Бакытхан, Техникийн албаны Тээврийн салбарын шуурхай ажлын автомашины жолооч, ахлах ахлагч Төмөрбаатарын Бат-Эрдэнэ, Техникийн албаны Засварын салбарын автомашины засварчин, ахлах ахлагч Бямбаагийн Бат, Техникийн албаны Тээврийн салбарын хүнд механизмын жолооч, ахлагч Болдбаатарын Эрхэмбаяр, Санхүү, үйлчилгээний албаны эмч, ахмад Төмөржавын Оюунсүх, Санхүү, үйлчилгээний албаны шалган нэвтрүүлэгч, дэд ахлагч Лхамсүрэнгийн Мөнхбадрал, Санхүү, үйлчилгээний албаны мужаан Жимээгийн Болдбаатар, Санхүү, үйлчилгээний албаны цахилгаанчин Тогмидын Сүхбаатар нарыг тус тус шагнав.

3. Мөн, Оны “Хөдөлмөрийн аварга”-аар шалгарсан ахлах ахлагч Б.Амарбаярт 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгож, “Шилдэг алба хаагч”-аар шалгарсан дэд хурандаа Б.Мөнхбаяр, дэслэгч Э.Хандармаа, ахлах ахлагч Б.Баатарсүрэн, ахлагч Ц.Алтан-Очир, Б.Эрдэнэпүрэв, Г.Оюунцэцэг, Ж.Зоригт, Д.Нарангэрэл нарын сарын үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 30 хувиар нэмэгдүүлж урамшуулав.

4. Ажил, албандаа идэвх зүтгэл гарган ажилласан алба хаагч нартаа Монголын залуучуудын холбооны “ЦЭРГИЙН АЛДАР”цол тэмдгээр шагнав.

Хангалтын албаны агуулах, технологи хариуцсан мэргэжилтэн дэд хурандаа Дашнямын Амарсанаа

Техникийн албаны Тээврийн салбарын автын механик ахмад Шаарийбуугийн Ганзориг

Санхүү, үйлчилгээний албаны эмнэлгийн зааварлагч ахлах ахлагч Очирсүрэнгийн Бямбажаргал

Шуурхай ажлын автомашины жолооч ахлах ахлагч Төртөмөрийн Чинзориг

Хүнд механизмын жолооч ахлах ахлагч Очирбатын Баасанцэрэн

Хүнд механизмын жолооч ахлагч Батжаргалын Отгон

5. Алба хаагчдын гэр бүлд эрүүл энхийг хүсэн ерөөн нийт алба хаагчдын үр хүүхдүүдэд гарын бэлэг гардууллаа.

scroll to top