СПОРТЫН ШИЛДЭГҮҮДЭЭ ШАЛГАРУУЛЛАА

269320970_538363680768900_4621053518159762756_n.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Ар талын 115 дугаар анги алба хаагч нарынхаа дунд таван төрөлт спортын уралдаан тэмцээнийг “Аврагч” спорт хорооны биеийн тамирын зааланд амжилттай зохион байгуулж шилдэгүүдээ шалгаруулав. Тус тэмцээнийг сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, шатар, дартсын төрлүүдээр зохион байгуулсан бөгөөд багийн нийт нийлбэр дүнгээр тус ангийн Хангалтын алба тэргүүн байранд шалгарч “Шилжин явах цом”, өргөмжлөл гардаж авсан бол сагсан бөмбөг болон гар бөмбөгийн төрлөөр 1 дүгээр байранд Санхүү, үйлчилгээний алба, гар бөмбөгийн төрлөөр 2 дугаар байранд Тусгай зориулалтын автомашины хэсгийн баг тус тус шалгарсан.

Шатарын төрөлд: 1 дүгээр байранд ахлах ахлагч П.Отгонбаатар,  2 дугаар байранд дэд хурандаа Б.Мөнхбаяр,  ширээний теннисний төрөлд: 1 дүгээр байранд Б.Лхамжав, ахлах ахлагч Б.Баатарсүрэн, мөн төрлөөр 2 дугаар байранд дэслэгч Э. Хандармаа, а/а Т.Чинзриг нар шалгарчээ. Дартсын төрөлд: 1 дүгээр байранд дэд хурандаа Х.Цогбадрах, дэслэгч Э.Хандармаа, 2 дугаар байранд Т.Ганбаатар, Д.Энхнаран нар тус тус авхаалж самбаа, хурд хүч, оюуны цар хүрээ, цэц мэргэнээ уралдуулан шалгарч Алт, Мөнгөн медаль, Өргөмжлөлийн эзэд болсон байна.  Цар тахлын үед халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлан тэмцээнд урьдаас бэлтгэн, бэлтгэл сургуулилтаа чанартай хийж, хувийн зохион байгуулалт, сахилга батыг эн тэргүүнд тавьж амжилт гаргасан нийт ажилтан, алба хаагч нартаа ангийн удирдах бүрэлдэхүүн, нийт хамт олныхоо өмнөөс сайн сайхныг хүсч, дахин олон амжилт тосч байх ерөөл дэвшүүлье.

scroll to top