ХУВЦАС ХЭРЭГЛЭЛ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН НЭГДСЭН ХАНГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

272211636_4878097335615867_1987521251975516868_n-1.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Ар талын 115 дугаар ангийн бүрэлдэхүүн өнөөдөр, төв орон нутгийн Онцгой байдлын газруудад техник хэрэгсэл, хувцас хангалтыг хуваарилан олгох нэгдсэн хангалтыг зохион байгуулж явууллаа.

Нэгдсэн хангалтыг, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/185 дугаар тушаал  “Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн хувцас хэрэглэлийн хангалтын заавар”-ын дагуу нийт 18 аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдын хувцас хэрэглэлийг олгосон байна. Үүнд, Хөвсгөл, Увс, Ховд, Завхан, Баян-Өлгий, Архангай, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Говь-Алтай, Сэлэнгэ, Төв аймаг, Булган, Говь-Сүмбэр, Өвөрхангай, Орхон аймгуудын Онцгой байдлын газрын хангалтыг Ар талын 115 дугаар ангийн захирагчаас өгсөн үүрэг чиглэлийг удиртгал болгон 45 нэр төрлийн хувцас хэрэглэлийг урьдчилан бэлтгэсэн зохион байгуулалтын дор эдэлгээний хугацаа, чанар стандартын шаардлагад нийцүүлэн зохион байгууллаа.

Мөн дээрх төв орон нутгийн Онцгой байдлын газрын нярав, Гал унтраах автомашины жолооч нарт ангийн зорилт, үйл ажиллагааг танилцуулж, Тооцооны нягтлан бодогч, дэслэгч Н.Дэлгэрмаа, Хувцас хэрэглэл хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Э.Хандармаа нар хувцасны эдэлгээ, чанар стандартын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч бүртгэлийн нэгдсэн системд эрх бүхий албан тушаалтан бүртгэлийг хэрхэн хөтлөх, хүний нөөцийн баяжилтийг томилгоо хийсэн даруйд хийж хэвших, цахим мэдээллийн нэгдсэн системийг нэвтрүүлж ажлын уялдаа холбоог дээшлүүлэх  зөвлөмжийг өглөө. Тус анги нь, Гамшгаас хамгаалах тухай хууль, Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан дүрэмт хувцас хэрэглэлийн загвар, Засгийн газрын тогтоол, Шадар сайдын тушаалаар баталсан эдэлгээний хугацаа болон, ОБЕГ-ын даргын баталсан А/185 дугаар зааврыг тус тус хэрэгжүүлэн ажиллаж буй юм.

scroll to top