ШИНЭХЭН ГАВЬЯАТАА ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

274916527_295304519398495_9176991518604076115_n.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар  “Гавьяат тээвэрчин” цол хүртсэн Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Ар талын 115 дугаар ангийн Шуурхай ажлын автомашины жолооч, ахлах ахлагч Г.Бямбасүрэнг тус ангийн захирагч, хурандаа Л.Баярсайхан тэргүүтэй даргын зөвлөлийн гишүүд, ангийн нийт бие бүрэлдэхүүн тугийн дор жагсаж хүндэтгэн хүлээн авлаа.  Ангийн захирагч, хурандаа Л.Баярсайхан хүлээн авч хэлсэн үгэндээ “Онцгой байдлын албаны төлөөх хичээл зүтгэлээ төр засгаараа үнэлүүлж, бидний дундаас төрсөн анхны гавьяат тээвэрчин болсон Таны цаашдын тань ажил, амьдралд хамгийн сайн сайхан бүхнийг хамт олныхоо өмнөөс хүсэн ерөөе” гэлээ.

Мөн ахлах ахлагч Г.Бямбасүрэн “Хамт олон та бүхнийхээ дэмжлэгээр өнөөдөр гавьяат тээвэрчин хэмээх эрхэм цол хүртсэндээ туйлын их баярлаж байна, тусалж дэмжиж байдаг та нартаа үргэлж талархаж явдагаа илэрхийлье” гэсэн юм.  Гавьяат тээвэрчин, ахлах ахлагч Г.Бямбасүрэн нь нийт 35 жил ажилласнаас улс эх орон, ард иргэдийнхээ аюулгүй амгалан байдлын төлөөх үйлсэд 18 жилийг зориулж, жилд Монгол Улсынхаа газар нутгийг хоёр удаа бүтэн тойрч гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах чиглэлээр голомтод үүрэг гүйцэтгэх аврагч, алба хаагчдыг шуурхай, аюулгүй хүргэх нэр төртэй бөгөөд хариуцлагатай үүргийг гүйцэтгэсэн “ГАВЬЯАТАН” юм.  Онцгой байдлын албанаас төрөн гарсан шинэхэн гавьяатдаа  Ар талын 115 дугаар ангийн даргын зөвлөл, нийт бие бүрэлдэхүүнийхээ өмнөөс чин сэтгэлийн халуун баяр хүргэе.

scroll to top