БИЕ БЯЛДАРЫН БЭЛТГЭЛЖИЛТИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ ЦАХИМ СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

275219335_504273107907585_5636800257478121064_n.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын Аврагч, биеийн тамир, техник-спортын хороо 120 дугаар ангиас 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулсан Цэргийн биеийн тамирын бэлтгэлжилтийг сайжруулах цахим сургалтын видео хичээлийн сургалтанд ОБЕГ-ын дэргэдэх Ар талын 115 дугаар ангийн Биеийн тамир спортын орон тооны бус зөвлөлийн гишүүд бүрэн хамрагдаж алба хаагчдын бие бялдарыг чийрэгжүүлэх, спортоор тууштай хичээллэх, дасгал сургууль тогтмол хийлгэхэд юунд голчлон анхаарах талаар дэлгэрэнгүй мэдээллийг цахим сургалтаар авлаа. Дашрамд дурдахад, Монгол Улсын Төрийн цэргийн байгууллагууд, тэдгээрийн харьяа нэгтгэл анги, салбарт цэргийн биеийн тамирын бэлтгэлийг зохион байгуулах, цэргийн алба хаагчдын бие бялдрын түвшинг тогтоох, цэргийн алба хаагчийг албан тушаалын шаардлага хангаж буй эсэхийг ЦЭРГИЙН БИЕИЙН ТАМИРЫН БЭЛТГЭЛИЙН СТАНДАРТ-аар тогтоож буй юм.

scroll to top