ГАМШГИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

276012524_3597042903856190_7034037274042688053_n-1.jpg

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгох шийдвэр гаргасан.

Тус өдрийг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх 115 дугаар ангийн хүний нөөц, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Ц.Очбадрал Ерөнхий боловсролын Хөгжил цогцолбор сургуулийн багш, сурагчдад сургалт зохион байгуулж, газар хөдлөлтийн гамшиг, түүнээс урьдчилан сэргийлэх, газар хөдлөлтийн үед авах арга хэмжээний талаар мэдлэг, мэдээлэл олголоо.

scroll to top