ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ДАДЛАГА СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАВ

275868388_647828893187017_6279884293926699595_n.jpg

Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх пүрэв гарагийн 16.00 цагт гамшгийн аюулыг зарлан мэдээллэх дохиогоор дадлага сургууль зохион байгуулагддаг уламжлалтай. Монгол Улсын Засгийн газрын 339 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг тус тус хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдөр /2022.03.24/ зарлан мэдээллийн дохиогоор ажиллах нэгдсэн дадлага, сургуулилтыг 115 дугаар ангийн нийт алба хаагч нар түр цугларах талбайд зохион байгууллаа.

Мөн ангийн алба хаагч нар томоохон зах, худалдааны төвийн ажилтан албан хаагч нарыг дадлага сургууль зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, газар хөдлөлтийн аюулын хор уршиг, түүнээс хамгаалах, урьдчилан сэргийлэх арга зам сэдвээр сургалт явуулсан байна. Энэхүү дадлага нь газар хөдлөлтийн гамшгийн аюул тулгарсан үед төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн бэлэн байдлыг хангуулах, нийслэл хотод суурилуулсан төвлөрсөн зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдал үйлчлэх хүрээг шалгах, иргэдийг гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллуулж сургах зорилготой юм.

scroll to top