МАРШ ТУСГАЙ БЭЛТГЭЛИЙН ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭНИЙ БЭЛТГЭЛ АЖИЛ ХАНГАГДЛАА

278643877_376648857721551_4823441248108614848_n.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит 2022 оны марш тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээнд Онцгой байдлын албаа төлөөлөн оролцох алба хаагчид, тамирчдын тэсвэр тэвчээр, авхаалж самбааг сорьсон нийт саад буюу байгууламжуудыг шинээр барьж байгуулах ажлыг 115, 09, 185 дугаар ангиуд хамтран хийж гүйцэтгэлээ. Цогцолбор тэмцээнд тамирчдыг оролцуулахаар байгуулсан  байгууламжуудтай Онцгой байдлын ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, Захиргаа, удирдлагын газрын дарга, хурандаа Ц.Ганзориг нар танилцлаа.  

Хүндэтгэлийн арга хэмжээг хурандаа Ж.Чүлтэмсүрэн нээж хэлсэн үгэндээ, “Хөдөлмөр хичээл зүтгэлээ зориулж идэвхи санаачилгатай ажилласан ангийн удирдлага, нийт бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлээд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит 2022 оны марш тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээнд оролцох тамирчдад тэмцээндээ өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөлөө.

scroll to top