Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Ар талын 115 дугаар анги 2022 оны “Тэргүүний хамт олон”-оор шалгарлаа.

1.jpg

Онцгой байдлын байгууллагаас дэвшүүлсэн 2022 оны зорилт, гүйцэтгэлийн төлөвлөгөөг бүрэн дүүрэн хэрэгжүүлж, алба хаагч, техник хэрэгслийн гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах, дээшлүүлэх чиглэлээр тодорхой үр дүнд хүрч, хангалтаар олгогдох хувцас хэрэглэл, автомашин, техник хэрэгслийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулахад онцгой анхаарч, холбогдох бүтээн байгуулалтыг стандарт, нормын дагуу сайтар зохион байгуулан, ажил үйлсээрээ хамт олноо тэргүүлсэн хурандаа Л.Баярсайхан захирагчтай Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Ар талын 115 дугаар ангийг 2022 оны “Тэргүүний хамт олон”-оор шалгаруулж, өргөмжиллөө.Мөн, Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тус ангийн Техникийн албаны Тээврийн салбарын шуурхай ажлын автомашины жолооч, ахлах ахлагч П.Отгонбаатар, бэлтгэл ахлах ахлагч П.Батдорж нарыг “Цэргийн гавьяаны одон”, мөн салбарын шуурхай ажлын автомашины жолооч ахлах ахлагч Э.Жамсранг “Цэргийн хүндэт медаль”, Санхүү, үйлчилгээний албаны үйлчлэгч Г.Оюунцэцэгийг “Хөдөлмөрийн хүндэт медаль”, Шадар сайдын тушаалаар ангийн захирагч, хурандаа Л.Баярсайханг Онцгой байдлын байгууллагын “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр тус тус шагнаж, мөн Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар Техникийн албаны Тээврийн салбарын дарга, ерөнхий механик, ахмад З.Бямбадоржид “хошууч” цол олголоо.

scroll to top