Ангийн 2022 оны төлөвлөгөөний хэрэгжилтийн хүрээнд байгууллагадаа стандартын тогтолцоо хэрэгжүүлэхээр зорьсон бөгөөд баталгаажуулалтыг хийлгүүлэхээр Менежментийн тогтолцооны олон улсын баталгаажуулалтын байгууллага Монсертф ХХК-тай гэрээ байгуулж ажилласан.
“Чанарын менежментийн тогтолцоо ISO9001:2015, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо ISO450001:2018 стандарт”-ыг нэвтрүүлэх зорилтот үйл ажиллагааг 2022 оны 04 дүгээр сараас эхлэн шат дараатайгаар хэрэгжүүлэн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр чанарын стандартын шаардлагын дагуу нэвтрүүлснийг баталгаажуулан “Гэрчилгээ”-гээ гардан авлаа.




