Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2023 оны А/01 дүгээр тушаалын дагуу Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх 115 дугаар анги, 179 дүгээр анги, 185 дугаар анги, Үндэсний аврах бригад хамтран 2023 оны сургуулийн жилийн нээлтийн үйл ажиллагааг 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр зохион байгууллаа.Нээлтийн ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газрын Бодлого төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Л.Өлзийбаяр оролцож алба хаагчдад Онцгой байдлын байгууллагын 2023 оны сургуулийн жилийн зорилгыг танилцуулж, алба хаагчдын ур чадварыг дээшлүүлэх, сургалт бэлтгэлийг тасралтгүй явуулах, төрийн үйлчилгээг чанар, хүртээмжтэй хүргэх, хувь хүний хөгжил, боловсролын үнэ цэнэ, цаашид өөрийгөө хөгжүүлэх асуудалд анхаарч ажиллахыг үүрэг болголоо.Мөн “Монголын нууц товчоо” сэдвээр БЭХИ ЦОЛТОН Төрийн бус байгууллагын гишүүн нийт алба хаагчдад илтгэл тавилаа.

