ТҮҮХ, УЛАМЖЛАЛ, ТӨРТ ЁСОО ДЭЭДЛЭН НЭГДСЭН ЗОЛГОЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

332336009_221283767016692_1054438131568695568_n.jpg

Ар талын 115 дугаар ангийн нийт бие бүрэлдэхүүн монголын ард түмний үнэт зүйл, өв соёл, түүх уламжлалын бэлгэдэл, төрт ёсоо дээдлэн сар шинийн баярт зориулсан нэгдсэн золголтыг 2 дугаар сарын 24-ний өдрийн 10.00 цагт зохион байгуулав. Энэхүү уламжлалт ёслолд ангийн захирагч, удирдлагууд ахмадууд болон зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга, нийт бие бүрэлдэхүүн оролцлоо. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн хаврын тэргүүн сарын ажлын эхний өдөр өнгөрөгч усан бар жилд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, ололт амжилтыг нэгтгэн дүгнэж, айлчлан ирж буй туулай жилдээ ажлын арвин их амжилт гаргахыг хүсэн ерөөсөн юм.

scroll to top