МОНГОЛ УЛСАД ХУРАНДАА ЦОЛ ОЛГОЖ ЭХЭЛСНИЙ 88 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

334316838_173441038764781_430988191445978135_n.png

Хурандаа цол нь дэлхий нийтийн цэргийн цол бөгөөд ахлах офицерийн дээд цол юм. Анх 1509 оноос Францын Легионы армид хэрэглэж эхэлсэн гэж үздэг. Легионы нэг хурандаа дороо 6000 орчим хүнтэй нэгтгэл захирдаг байжээ. Энэ нь 17-р зуунаас Европын орнуудын армид уламжлан явсаар дэлхий нийтийн жишгээр армийн хорооны захирагчийн цол болсон юм. Энэ нь дунджаар мянган хүнтэй байлдааны нэгжийг удирдах хэмжээний дарга гэсэн үг. Америк болон Англи гаралтай, колони нь байсан олонхи оронд COLONEL, Испани, Португаль гаралтай улсууд CORONEL, Герман гаралтай нь OBERST, Славян гаралтай улсуудад гол төлөв ПЛУКОВНИК, ПОЛКОВНИК гэх мэтээр нэрлэдэг.

🇲🇳 Монгол Улсад анх 1936 оны 02-р сарын 21-ний өдөр Хурандаа цол батлагдан 03-р сарын 02-нд анхны хурандаа цолыг МАХЦ-ээс Булган аймгийн харьяат Зундуйн Жанцан хүртэж байсан бол 1936 оны 07-р сарын 16-ны өдөр Хил хязгаарыг батлан хамгаалах цэргийн хэргийг эрхлэх газрын штабын дарга Жанцангийн Намсрай Хилийн цэргийн анхны хурандаа болж байжээ.⭐️ Монгол Улсын Бага хурлын тэргүүлэгчид, Сайд нарын зөвлөлийн хамтарсан тогтоолоор 1936 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хурандаа цол олгох шийдвэр гарч, 03 дугаар сарын 02-нд анх хурандаа цол олгосон түүхэн өдөр юм. Хамгийн анх 1936 онд Зэвсэгт хүчин, Хил хамгаалах байгууллага, 1950 онд цагдаагийн байгууллага, 1964 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 1971 онд Онцгой байдлын байгууллага хурандаа цолыг олгож эхэлсэн түүхтэй. ⭐️ Монгол улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлын төлөө зүтгэж ирсэн төрийн цэргийн “Хурандаа” цолтнуудын гавьяаг алдаршуулах зорилгоор 2016 онд Батлан хамгаалахын сайдын тушаалаар “Хурандаа нарын өдөр”-тэй болж, “Монгол Хурандаа” -гийн өдрийг тэмдэглэж байхаар болсон.

НИЙТ ХУРАНДАА НАРТАА ХУРАНДАА НАРЫН ӨДРИЙН МЭНДИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.

scroll to top