Мөс нимгэрч хэврэгшиж байна

1649030133_ehihkp6kfjvmsbix3cgv-small-74cfjcdzns9ddd5qilsmz60tg4m7w5oaoqcupvkq9mo-74nn64p0al57fitqhi8lf5gp2vrynbo0es2wrhqtvls-78xy8yank0vvfle9zhjlh1ldjn4f5a7xd6krkenyse8.jpg

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр гуравдугаар сарын эхний арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан 5-70 см нимгэрч зарим голуудад харз, мөсөн дээгүүр ус гүйх, усан зах зэрэг үзэгдэл ажиглагдсан.

Мөн Яруу, Шар-Ус зэрэг голууд мөснөөс бүрэн чөлөөлөгдсөн ба голын нийт уртын дагууд болон нуурын толио мөсний зузаан харилцан адилгүй байна.

Зарим гол мөрөн нуурын мөс хэврэгшиж эхэлсэн тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

scroll to top