Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол цэргийн өдөр, Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 102 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажил албандаа амжилт гаргасан алба хаагчид төрийн одон, медалиар шагнагдлаа.
Тодруулбал, “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор Санхүү үйлчилгээний албаны нийтлэг үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн хошууч Н.Сайнжаргал,
“Цэргийн гавьяаны одон”-оор ангийн Техникийн албаны дарга-ерөнхий инженер, дэд хурандаа Б.Мөнхбаяр, шалган нэвтрүүлэгч, Санхүү үйлчилгээний албаны харуул шалган нэвтрүүлэгч ахлах ахлагч Я.Булганбаяр,
“Алтан гадас одон”-оор 115 дугаар ангийн ахмад ажилтан Ж.Энхбат,
“Цэргийн хүндэт медаль”-аар Санхүү үйлчилгээний албаны тооцооны нягтлан бодогч, хошууч Б.Цэцэгжаргал,
“Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар Санхүү үйлчилгээний албаны харуул Б.Эрдэнэпүрэв,
Мөн Монгол Улсын Шадар сайдын тушаалаар Онцгой байдлын албаны “Тэргүүний ажилтан тэмдэг”-ээр Санхүү үйлчилгээний албаны эмч хошууч Т.Оюунсүх, Техникийн албаны шуурхай ажлын автомашины жолооч, ахлах ахлагч Т.Бат-Эрдэнэ,
“Жуух бичиг”-ээр Хангалтын албаны хувцас хэрэглэл хариуцсан мэргэжилтэн дэслэгч Э.Хандармаа, жолооч ахлах ахлагч Д.Өрнөхбаяр, жолооч Д.Даваасүрэн, үйлчлэгч Б.Лхамжав,
“2 дугаар зэргийн тэмдэг”-ээр шуурхай ажлын автомашины хэсгийн жолооч ахлах ахлагч Э.Жамсран нар тус тус шагнагдлаа.
Мөн тус өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх БНТУ-д эрэн хайх, аврах, эмнэлэг, хүмүүнлэгийн тусламжийн үүрэг гүйцэтгэх бүлэгт эмчээр үүрэг гүйцэтгэсэн хошууч Т.Оюунсүх “Шударга журам” медалиар шагнагдлаа.


