Бие бялдрыг хөгжүүлэх сургалт зохион байгууллаа.

336495126_929946795118302_7474718610689440468_n-1.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын Аврагч, биеийн тамир, техник-спортын хороо 120 дугаар ангиас багш, дасгалжуулагч А.Амгалан, Г.Цэнгэл нарыг урьж биеийн ерөнхий хөгжил, тусгай чанарыг хөгжүүлэх, биеийн зохистой харьцааг хангах, цэргийн алба хаагчдын бие бялдрын түвшинг дээшлүүлэх талаар мэдлэг олгох сургалтыг энэ сарын 20-ны өдөр зохион байгууллаа.

Тус сургалтаар алба хаагчдын бие бялдрыг чийрэгжүүлэх, спортоор хичээллэх, биеийн зохистой харьцааг хангах, дасгал сургууль тогтмол хийлгэхэд анхаарах зүйлсийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг олгосон юм.

scroll to top