ЗХЖШ-ын даргын 2017 оны А/505 дугаар тушаалыг үндэслэн Ар талын 115 дугаар ангийн захирагчийн тушаалаар томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин тогтоох 1 дүгээр шатны үзлэгийг энэ сарын 24-нөөс 25-ны өдрүүдэд зохион байгуулав.


Ангийн нийт алба хаагчдын дунд “Цэргийн биеийн тамирын бэлтгэлийн стандарт”-ын дагуу хурд, хүч, тэсвэр, авхаалж самбаа, тусгай бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтээр бие бялдарын түвшин тогтоох үзлэгийг хийсэн.
Үзлэгт нийт алба хаагчдын 90% нь хамрагдаж хүн тус бүрээр үнэлгээ дүгнэлт өгч, сорилын үнэлгээ, дүгнэлтийн талаар Онцгой байдлын ерөнхий газарт хүргүүлж ажиллалаа.


