2023 оны хаврын нэгдсэн хангалтыг зохион байгуулах ажлын хүрээнд төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагуудад хувцас хэрэглэл, техник тоног төхөөрөмж, хүнсний хуурай хэрэглэл, хүнсний ногооны хангалтыг 2023 оны 03 дугаар сарын 27-ноос 29-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Нэгдсэн хангалтыг ангийн захирагчаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу 52 нэр төрлийн хувцас хэрэглэл, 5 нэр төрлийн хүнсний хуурай хэрэглэл, 5 нэр төрлийн хүнсний ногоог гэрээт байгууллагуудаас урьдчилан бэлтгэж, удирдлага зохион байгуулалтайгаар чанар стандартын шаардлагад нийцүүлэн зохион байгуулж ажиллалаа.





