Алба хаагчдын цэргийн хэргийн мэдлэг, цэрэгжилт, жагсаалч байдлыг дээшлүүлэх аяны хүрээнд “Цэргийн албыг хэвшүүлэх, цэрэгжилт, жагсаалч байдлыг хангуулах” тухай удирдамж гаргаж, тус аяны хүрээнд ангийн алба хаагчдад 1 сарын хугацаанд цэргийн нийтлэг дүрмийг судлуулах, алба хаагчдын хоорондын харилцаа, хандлагыг сайжруулах, офицер бүрэлдэхүүний командлах чадвар болон жагсаалч байдлыг дээшлүүлэх талаар сургалт, дадлагуудыг зохион байгууллаа.


Мөн 4 дүгээр сард “Зарлан мэдээллийн дохиогоор ажиллах” удирдамж батлуулж, “Цуглар” дохиогоор ажиллаж, алба хаагчдын бүртгэл хөтөлж, хээрийн хувцасны үзлэг, үүргэвчний иж бүрдэл, офицер цүнхний үзлэгийг хийж ажилласан.



Алба хаагчдаар хамгаалах хувцас /ОП-1/ цув өмсөх, тайлах дадлага явуулж, офицер бүрэлдэхүүнд луужингаар цэг тодорхойлох, өгөгдсөн цагийн байдлыг олж, бүлгүүд даргын ажлын зураг үйлдэн, танхимд цагийн байдалтай уялдуулан хүн, хүч, техник, багаж хэрэгслийн судалгааг гарган, аврах ажиллагааг зохион байгуулахаар тайлбарлан дадлага сургалт зохион байгуулан ажиллалаа.



