Жил бүрийн 6 дугаар сарын 1-ний өдөр бид бүхэн Хүүхдийн эрхийг хамгаалах эрхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд 1952 оноос албан ёсны амралтын өдөр болгон өргөн тэмдэглэсээр ирсэн юм.
Ар талын 115 дугаар анги Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 5 дугаар сарын 31-ний өдөр нийт алба хаагчдыхаа хүүхдүүдэд гарын бэлэг гардуулах ажлыг зохион байгууллаа.
Ангийн захирагчийн орлогч, штабын дарга хурандаа Ш.Мэндсайхан тус ангийн алба хаагчдын нийт 100 гаруй хүүхэд, багачуудад гарын бэлгийг эцэг, эхээр нь дамжуулан гардуулж, тэдний гэр бүл үр хүүхэд багачуудад нь ангийнхаа нэрийн өмнөөс болон удирдлагын зүгээс мэндчилгээ дэвшүүлж, эх орны баясгалант ирээдүй болсон тэдэнд сурлага, урлаг, спортын өндөр амжилтыг хүсэн ерөөсөн юм.
