Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран “Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож “онц байдал” тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын сургуулийг ирэх зургадугаар сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулна.
Тус сургуулийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Ар талын 115 дугаар анги гамшгийн үеийн хээрийн эмнэлгийг дэлгэх, угсрах ажлыг СХД-ийн нутаг дэвсгэрт 2023 оны 5 дугаар сарын 30-наас эхлэн зохион байгуулан ажиллаж байна.