СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА!!!

222.jpg

Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр ахиухан хэмжээний бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.Хур тунадас орж гол усны түвшин нэмэгдэж байгаа өдрүүдэд иргэд гол усны эргээр амарч зугаалахдаа анхаарал болгоомжгүй байдлаас болж усанд осолдох эрсдэлтэй байна.🌊🌊💦 Иймд: 💦Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,💦Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх💦Хүүхдийг гол горхи, нуур, цөөрөм рүү явуулж, тоглуулахгүй байх💦Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх💦Булчин, шөрмөс татах үед гол усанд орохоос татгалзах💦Түргэн урсгалтай гүнзгий голын усанд сэлэхээс зайлсхийх 💦Гол горхи, нуурын ус гатлахдаа зориулалтын гарам, гүүрээр гарах💦Голын эрэг дагуу байрласан аюулгүй байдлын сануулга, самбаруудыг анхаарч аюулгүй байдлаа хангаж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.❗❗❗❗❗

scroll to top