Гамшиг аюулт үзэгдэл, осол гэмтлийн үед үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, эмнэл зүйн мэдлэг чадварыг дээшлүүлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах зорилготой сургалтыг ОБЕГ-аас 2023 оны 10 дугаар сарын 16-наас 20-ны өдрүүүдэд зохион байгуулж ажиллалаа. Тус сургалтад хошууч Т.Оюунсүх, ахлах ахлагч О.Бямбажаргал нар хамрагдсан. Тэд гамшиг ослын үеийн газар дээрх анхны тусламж, эрэмбэлэлт, хугарал бэртлийн үеийн яаралтай тусламж, толгой хүзүүний гэмтэл зэрэг сэдвээр мэдлэг ур чадвараа дээшлүүлж, чадавхижсан байна. Энэхүү сургалтыг “Ач” анагаах ухааны их сургуультай хамтран ДЭМБ-ын дэмжлэгээр зохион байгуулж ажиллажээ.
ГАМШГИЙН ҮЕД АЖИЛЛАХ ЭМЧ-СЭТГЭЛ ЗҮЙЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДЭЭ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
