Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан ”Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Мод тарих үндэсний өдөр” -ийг угтанмод тарихаар сонгосон байршилд нүх /тогоо/ ухаж бэлтгэн задгай талбайн бэлэн болсон хөрсөнд Гацуур мод 5, Агч мод 10, нийт 15 модыг технологийн дагуу, штабын байрны урд хэсэгт тарьж суулгалаа. Нэгдсэн арга хэмжээнд 23 алба хаагч оролцож мод бутны цэнэг усалгааг хийх арга хэмжээг хэрэгжүүлсэн. Мөн өмнө тарьсан Чацаргана, Шар хуайс, Хайлаас, Улиас, Голт бор, Үхрийн нүдний намрын цэнэг усалгааг хуваарийн хийж гүйцэтгэж байна.


