Спортын аваргууд шалгарлаа

387502265_1047312503063410_3348193356775631885_n.png

Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Ар талын  115 дугаар ангийн аварга шалгаруулах 3 төрөлт тэмцээн 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулагдаж нийт 8 баг, 90 гаруй албан хаагчид хурд хүч авхаалж самбаа, авьяас билгээ сорин өрсөлдлөө.

Тэмцээний Гар бөмбөгийн аваргаар “хошууч З.Бямбадорж ахлагчтай баг” нэгдүгээр байр,  “хошууч Н.Сайнжаргал ахлагчтай баг” хоёрдугаар байр, “дэд ахлагч С.Баасанхүү ахлагчтай баг” гуравдугаар байр, сагсан бөмбөгийн аваргаар “дэд ахлагч С.Баасанхүү ахлагчтай баг“ нэгдүгээр байр, “хошууч З.Бямбадорж ахлагчтай баг” хоёрдугаар байр, “ахмад Б.Баасанхүү ахлагчтай баг” гуравдугаар байрт тус тус шалгарлаа.

Харин хүчний цогцолбор тэмцээний төрөлд  эрэгтэй эмэгтэй хувийн амжилтаар байр эзлүүлсэн бөгөөд Эрэгтэй нэгдүгээр байр ахлах ахлагч Б.Төрбат, дэд байр ахлах ахлагч Ө.Ганбаяр, гутгаар байр ахлах ахлагч Э.Ууганбаатар, Эмэгтэй нэгдүгээр байр дэслэгч М.Хишигсүрэн, дэд байр ахлах дэслэгч М.Баярмаа, гутгаар байр хошууч Т.Оюунсүх нар  тус тус шалгарчээ.

Түүнчлэн нийлбэр дүнгээр хошууч З.Бямбадорж ахлагчтай баг тамирчид тэргүүлж, Ар талын 115 дугаар ангийн 2023 оны спортын аваргаар тодорлоо.

scroll to top