FAMILY LINK ТАНД ДАРААХ БОЛОМЖИЙГ ОЛГОНО

Web-capture_13-11-2023_164447_.jpeg

Таны хүүхэд утсаараа ямар тоглоом тоглож, юу үзэж, хэнтэй харилцаж буйг харах

– Хүүхдийнхээ татаж буй аппыг зөвшөөрөх, блоклох болон нуух зэргээр тохируулах

– Family Link хүүхдэд зориулсан мэдээлэл авах, сурах зэргээр ашиглаж болох хэрэгтэй аппыг санал болгодог байна.

ЦАГИЙН ТОХИРГОО ХИЙХ, АЛСААС УДИРДАХ

– Хүүхэд тань цахим орчинд хэр их цаг зарцуулах нь танаас л хамаарна. Family Link танд хүүхдийнхээ ухаалаг төхөөрөмжид зарцуулах цагийн хязгаарыг тохируулах, зөв зохистой хэрэглэх боломжийг олгодог.

– Таны хүүхэд гадаа тоглох, хоолоо идэх эсвэл гэрийн даалгавраа хийх болсон өөрийн утас, компьютерыг ашиглан хүүхдийнхээ утсыг алсаас түгжиж удирдах боломжтой.

ХҮҮХДИЙНХЭЭ БАЙРШЛЫГ ХАРАХ

– Та хүүхдийнхээ хаана байгааг харах, байршлыг тогтоох боломжтой.

Та Family Link аппыг Play Store/AppStore-с татаж авах боломжтой.

Та цахим орчин дахь хүүхэд хамгааллын талаар мэдээлэл, зөвлөгөө авахыг хүсвэл www.ekids.mn вэб хуудсаар зочилно уу.

scroll to top